Хоёр. Хэрэглэгчийн анхаарах зүйлс
- Цахим худалдааны тэмдэгтүүд нь “ОЁО ГАР УРЛАЛ” ХХК-ийн өмч болно. Энэхүү веб сайтын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно.
- Веб сайтын ажиллагаа, түүний аюулгүй байдал, цахим худалдааны хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг “ОЁО ГАР УРЛАЛ” ХХК бүрэн хариуцна.
- Хэрэглэгч нь Oeo.mn системд нэвтрэх цахим шуудан болон нууц үгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсний улмаас учирсан аливаа хохирлыг “ОЁО ГАР УРЛАЛ” ХХК хариуцахгүй болно.
- Хэрэглэгч вэбсайтын талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бараа борлуулах хүсэлт, шүүмж зэргийг чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.
- Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.
- Хэрэглэгч нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт хийх боломжтой.
- Хэрэглэгч худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ албаны болон гэрийн хаягаар хүргүүлэх боломжтой.
- Хэрэглэгч энэхүү цахим хуудсаар худалдан авалт хийснээр үйлчилгээний нөхцөлтэй танилцсан, зөвшөөрсөнд тооцно.
Гурав. Захиалга хийх, захиалга баталгаажих, захиалга цуцлах хугацаа
- Захиалга авах хугацаа:
- Хэрэглэгч Oeo.mn цахим худалдааны системийг ашиглан 24 цагийн аль ч цагт хэдэн удаа ч захиалга хийж болно.
- Хэрэглэгч нь зөвхөн цахимаар худалдан авалт хийх бөгөөд, зөвлөгөө болон туслалцааг утас, чат, и-мэйлээр авах боломжтой.
- Захиалга баталгаажих, цуцлагдах хугацаа:
- Хэрэглэгч нь захиалга хийсэн даруйдаа зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга нь баталгаажна.
- Захиалгын төлбөр 48 цагийн дотор холбогдох дансанд орж ирээгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдах болно. Нэгэнт цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй бөгөөд хэрэглэгч хүсвэл захиалгыг дахин шинээр захиалах боломжтой.
- Хэрэглэгч төлбөрийг гүйцэтгэж чадаагүй захиалга цуцлагдсан тохиолдолд “Оёо гар урлал” ХХК ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.
- Хэрэглэгч нь ажлын өдрүүдийн ажлын цагаар утсаар холбогдож мэдээлэл авах, тодруулах бүрэн боломжтой байна.
- Захиалгын бараа хүргэгдэх хугацаа:
- Oeo.mn цахим худалдааны систем нь хэрэглэгчийн хийсэн захиалгын төлбөр албан ёсны дансанд тодорхой заавар, хэлбэрийн дагуу хийгдсэн тохиолдолд захиалга албан ёсоор хийгдэж баталгаажсан гэж үзнэ.
- Хэрэглэгч захиалга хийх, төлбөр гүйцэтгэх, бараа хүлээж авах бүрд хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим шууданд болон бүртгүүлсэн гар утсанд мэдэгдэл илгээнэ.
- Захиалгын төлбөр гүйцэтгэл, тээвэрлэлт, аюулгүй байдал зэргийг харгалзан төлбөр гүйцэтгэгдсэн өдрөөс хойш бэлэн барааг Улаанбаатар хот дотор хүргэх хугацаа 24-72 цаг.
- Захиалгаар буюу үйлдвэрээс нийлүүлэх барааг Улаанбаатар хот дотор 7-14 хоног, Хөдөө, орон нутагт хүргэх хугацаа 10-15 хоногийн дотор захиалагчийн заасан хаягт хүргэнэ.
- Давагдашгүй хүчин зүйл, бүх нийтийн амралтын өдрүүд, хил, гаалийн үйл ажиллагаа саатах, гэнэтийн хөл хорио, хэрэглэгчийн бараа авах цаг хугацаа өөрчилсөн зэрэг шалтгаанаар тодорхой хугацаагаар бараа хүргэлт саатах бүрд хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ.
- Онцгой бараа:
- Барааны төрөл, хэлбэр, жин, овор хэмжээнээс хамааран захиалга болон хүргэлт хийх хугацаа өөр байх боломжтой. Хэрэв Хэрэглэгчийн хийсэн захиалгын бараа онцгой шинж чанартай байх тохиолдолд тухайн үед нь Хэрэглэгчид мэдэгдэх, тодруулах, захиалгыг дахин баталгаажуулж хүргэлтийн нөхцөлийг тодорхойлох болно.