МЭДЭЭЛЭЛ БҮРТГЭХ, АШИГЛАХ
1. Мэдээлэл бүртгэж авах
- www.oeo.mn худалдааны систем нь иргэн, хуулийн этгээд /цаашид “Хэрэглэгч” гэх/ мэдээллийг цуглуулна. Үүнд:
- 1.2. Хэрэглэгч гэдэг нь www.oeo.mn веб системд нэвтэрч, өөрийн бүртгэлийг үүсгэн бараа бүтээгдэхүүн захиалж буй хувь хүн, хуулийн этгээдийг ойлгоно.
- 1.3. Хэрэглэгч системд бүртгүүлэх үед цахим шуудангийн хаяг болон хэрэглэгчийн үүсгэсэн нууц үг системд хадгалагдана. Хэрэглэгчийн оруулсан нууц үгийг систем шифрлэн кодчилж хадгалах учир хэрэглэгчээс өөр хэн ч нууц үгийг мэдэх боломжгүй юм.
- 1.4. Хэрэглэгч хувийн мэдээллээ оруулах үед мэдээлэл (өөрийн овог нэр, нас, хүйс, улс, өөрийн зураг гэх мэт ерөнхий мэдээллүүд) системд хадгалагдана.
- 1.5. Хэрэглэгчийн системд хийсэн дараах үйлдлүүдийн мэдээлэл (таны хувийн мэдээлэл, захиалгын мэдээлэл, сонирхож буй бараа бүтээгдэхүүний мэдээлэл гэх мэт) системд хадгалагдана.
- 1.6. Хэрэглэгч FACEBOOK хаягаар www.oeo.mn худалдааны системд бүртгэл үүсгэсэн бол хэрэглэгчийн мэдээллийг FACEBOOK–с авах бөгөөд (Овог, Нэр, Цахим шуудан, Төрсөн огноо, хүйс гэх мэт) хэрэглэгчийн нийтэд ил болгохыг зөвшөөрсөн мэдээллүүд системд хадгалагдаж хэрэглэгч системд нэвтрэх нууц үг оруулснаар хэрэглэгч болно.
- 1.7. Хэрэглэгчээр бүртгэгдсэнээр хэрэглэгч нь бүртгэлийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах болон компаниас хамтран ажиллах гуравдагч этгээдтэй хуваалцах зөвшөөрлийг oeo.mn -д сайн дураараа өгсөн болно.
Бид дараах зорилгоор таны мэдээллийг бүртгэж авдаг бөгөөд энэ нь танд илүү үр өгөөжтэй, боловсронгуй үйлчилгээг үзүүлэхэд оршино. Үүнд:
- Хэрэглэгчийг сайтад мэдээллээ нэгээс олон удаа оруулахгүй байхаар ашиглахад хялбар болгох
- Хэрэглэгчийг сайт дээрээс мэдээ мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээг түргэн олоход туслах
- Хэрэглэгчид хамаарч болохуйц контентыг бий болгох
- Хэрэглэгчид шинэ мэдээ мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэх
- Бүртгүүлэх ба захиалах. Хэрэглэгч веб сайтад захиалга өгөхөөсөө өмнө өөрийн нэр, хүргэлт хийх болон төлбөр төлөх хаяг, утасны дугаар, и-мэйл хаяг зэрэг хувийн мэдээллүүдээ оруулж бүртгүүлэх шаардлагатай болно. Эдгээр хувийн мэдээллүүдийг захиалга, төлбөр, дотоод маркетингийн зорилгод ашиглана. Тухайлбал: хэрэглэгчийн захиалгыг хүргэх явцад ямар нэг асуудал үүссэн тохиолдолд хэрэглэгчийн хувийн мэдээлэл хэрэглэгчтэй холбоо тогтооход туслах юм.
- И-мэйл хаяг: Бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар шинэ мэдээлэл авахаар бүртгүүлэхэд и-мэйл хаяг шаардагдана.
- Нас: oeo.mn нь насанд хүрээгүй хүүхдийн хувийн мэдээллийг хүндэтгэх үүднээс бүртгэж авахгүй бөгөөд хэрэв та насанд хүрээгүй хэрэглэгч бол асран хамгаалагчийн зөвлөмжөөр бүртгүүлнэ үү.
2. Мэдээлэл ашиглах
- Дотоод ашиглалт: Бид хэрэглэгчийн хувийн мэдээллийг захиалга хийх, хэрэглэгчийн үйлчилгээ олгоход ашигладаг.
- Тантай харилцах: Бид хэрэглэгчийн хувийн мэдээллийг сайт, захиалга, хүргэлтийн талаар ярилцахдаа ашигладаг. Үйлчилгээтэй холбоотой мэдээлэл, зарлал хүргэх тохиолдолд хэрэглэгч рүү мэдэгдэнэ.
- Гадаад ашиглалт: Бид хэрэглэгчийн хувийн мэдээллийг гадагш худалдах, задлах үйлдэл хийхгүй болно.